Малын индексжүүлсэн даатгал /МИД/ гэдэг нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл болон гэнэтийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх даатгал юм. МИД нь нэг малчны хотонд гарсан хохиролд биш нийт сумын малын төрөл тус бүрийн хорогдлоос хувь тооцож нөхөн төлбөр олгодог онцлогтой даатгал юм. Тиймээс МИД-д малаа даатгуулсан малчид нь зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчнээс үүдэж сумын хэмжээгээр хохирол амссан тохиолдолд л нөхөн төлбөр авна гэж ойлгох хэрэгтэй. Малчны даатгуулсан малын төрлийн хорогдлын хэмжээ нь сумын нийт тухайн төрлийн мал сүргийн 5 эсвэл 6 хувийг (аймаг тус бүрт Засгийн газраас тогтоосон малын хорогдлын босго хувь) давсан тохиолдолд малчинд нөхөн төлбөр олгож эхэлнэ.
МИД-ын борлуулалт хийх хугацаа буюу малчид малаа даатгуулах боломжит хугацаа нь 1 сарын 01-ээс 6 сарын 30 юм. Дурдсан хугацаанаас бусад саруудад даатгалын компаниуд нь малын даатгалаар гэрээ байгуулахгүй, борлуулалт хийхгүй.
Малчид, мал бүхий иргэд нь малаа өөрийн харьяалагдах аймаг сумынхаа аль ч даатгалын компанийн төлөөлөгч /Ард даатгал ХК, Бодь даатгал ХХК, Монгол даатгал ХК, Монре даатгал ХХК, Миг даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Номин даатгал ХХК, Практикал даатгал ХХК, Тэнгэр даатгал ХХК, Хаан даатгал ХХК/ болон зуучлагч банкны салбарт /Хаан банк, Төрийн банк/ очин даатгуулах боломжтой.
Мөн малчид та бүхэн даатгалын компанийн төлөөлөгч болон, зуучлагч банкаар дамжуулан малаа даатгуулснаар Хаан банк болон Төрийн банкнаас малчны зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Малын индексжүүлсэн даатгалаар 2022 онд Ард Даатгал ХК, Бодь Даатгал ХК, МИГ Даатгал ХХК, Монгол Даатгал ХК, Монре Даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Практикал Даатгал ХХК, Хаан Даатгал ХХК, Тэнгэр даатгал ХХК болон ХААН банк, Төрийн банктай хамтран ажиллаж, нийт малчин өрхийн 11.06 хувийг даатгалд хамрууллаа. Нийт 3.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлж, 125 малчин өрхөд 5.8 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.
2022 онд 71.1 сая толгой мал тоологдлоо
Улсын хэмжээгээр 2022 оны эцэст, мал тооллогын дүнгээр 71.1 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 3.8 сая (5.6%)-аар өслөө.
Энэ жилийн МИД-ын борлуулалтад ямаа, хонин сүргийг хамгийн их даатгуулсан байна.
2022 оны МИД-ын борлуулалтаар 27.4 мянган малчин өрх даатгалд хамрагдаж 3.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлсэн. Малчин өрхийн тоо өмнөх оноос 20.9%, даатгалын хураамж 0.26%-иар тус тус буурсан.
МИД хэрэгжсэн 17 жилийн хугацаанд давхардсан тоогоор 293,403 малчин өрхийн 61.8 сая толгой малыг даатгалд хамруулж, 30.9 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлжээ. Эдгээрээс 45,974 малчин өрх нийт 8.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авч, энэхүү даатгалын ач тусыг малчид амьдрал дээр бодитойгоор хүртээд байна.
2023 Оны Малын индексжүүлсэн даатгалын борлуулалтад ашиглах малын үнэ
Тайлант хугацаа |
Аймаг, нийслэл |
Статистик |
Хонь (₮) |
Ямаа (₮) |
Үхэр (₮) |
Адуу (₮) |
Тэмээ (₮) |
2023 |
Монгол улс |
20 |
0.00 |
0.00 |
0.00 |
0.00 |
0.00 |
2023 |
Архангай |
65 |
150,000.00 |
110,000.00 |
900,000.00 |
850,000.00 |
1,000,000.00 |
2023 |
Баян-Өлгий |
83 |
200,000.00 |
130,000.00 |
900,000.00 |
1,250,000.00 |
1,200,000.00 |
2023 |
Баянхонгор |
64 |
160,000.00 |
100,000.00 |
750,000.00 |
700,000.00 |
1,200,000.00 |
2023 |
Булган |
63 |
160,000.00 |
120,000.00 |
1,150,000.00 |
1,000,000.00 |
1,200,000.00 |
2023 |
Говь-Алтай |
82 |
160,000.00 |
100,000.00 |
900,000.00 |
850,000.00 |
1,050,000.00 |
2023 |
Дорноговь |
44 |
160,000.00 |
120,000.00 |
1,050,000.00 |
850,000.00 |
1,050,000.00 |
2023 |
Дорнод |
21 |
140,000.00 |
100,000.00 |
900,000.00 |
800,000.00 |
900,000.00 |
2023 |
Дундговь |
48 |
150,000.00 |
110,000.00 |
1,050,000.00 |
900,000.00 |
1,150,000.00 |
2023 |
Завхан |
81 |
160,000.00 |
100,000.00 |
950,000.00 |
850,000.00 |
1,100,000.00 |
2023 |
Өвөрхангай |
62 |
150,000.00 |
100,000.00 |
900,000.00 |
800,000.00 |
1,300,000.00 |
2023 |
Өмнөговь |
46 |
170,000.00 |
120,000.00 |
950,000.00 |
800,000.00 |
1,100,000.00 |
2023 |
Сүхбаатар |
22 |
140,000.00 |
100,000.00 |
1,100,000.00 |
900,000.00 |
850,000.00 |
2023 |
Сэлэнгэ |
43 |
190,000.00 |
140,000.00 |
1,350,000.00 |
1,100,000.00 |
1,150,000.00 |
2023 |
Төв |
41 |
180,000.00 |
130,000.00 |
1,150,000.00 |
1,000,000.00 |
1,050,000.00 |
2023 |
Увс |
85 |
170,000.00 |
110,000.00 |
900,000.00 |
950,000.00 |
1,200,000.00 |
2023 |
Ховд |
84 |
200,000.00 |
140,000.00 |
1,050,000.00 |
950,000.00 |
1,150,000.00 |
2023 |
Хөвсгөл |
67 |
150,000.00 |
120,000.00 |
900,000.00 |
900,000.00 |
1,050,000.00 |
2023 |
Хэнтий |
23 |
150,000.00 |
110,000.00 |
1,250,000.00 |
1,050,000.00 |
1,100,000.00 |
2023 |
Орхон |
61 |
210,000.00 |
150,000.00 |
1,400,000.00 |
1,050,000.00 |
1,200,000.00 |
2023 |
Дархан-Уул |
45 |
220,000.00 |
160,000.00 |
1,100,000.00 |
950,000.00 |
1,200,000.00 |
2023 |
Говьсүмбэр |
42 |
150,000.00 |
110,000.00 |
1,250,000.00 |
800,000.00 |
1,050,000.00 |
2023 |
Улаанбаатар |
11 |
210,000.00 |
140,000.00 |
1,300,000.00 |
1,050,000.00 |
1,050,000.00 |
Нийт:23 |
|
|
|
|
|
|
|
2023 он мид-ын борлуултад ашиглах хураамжийн хувь
Бусад аймгуудыг энэ файл дээрээс харна уу.
2023 оны хагас жилийн мал тооллогын түүвэр судалгаа
Судалгааг бүрэн байдлаар нь энэ файл дээрээс харна уу.
Ховд аймгийн Жаргалант сумын малчин Жамц 18 адуугаа МИД-д даатгуулахаар даатгалын төлөөлөгчтэй уулзаж, гэрээгээ байгуулахаар шийджээ.
Нийт малын үнэлгээ:18 х 650 000₮=11 700 000₮
Малчин Жамц адуугаа 100%-аар үнэлэн даатгуулсан гэвэл:
Даатгалын хураамж:11 700 000₮ х 1.45% = 169 650₮
Хэрэв малчин Жамцад 169 650 төгрөг бэлнээр байхгүй байвал адууныхаа үнэлгээг доош нь бууруулж болно. Малчин Жамц 11 700 000 төгрөгний дээд үнэлгээтэй адуугаа 8 000 000 төгрөгөөр үнэлэн даатгуулсан гэвэл хураамжийн хувийг тооцоолъё.
Малчин Жамцын төлөх хураамж: 8 000 000₮ х 1.45% = 116 000₮
төлж адуугаа даатгуулж болно. Тухайн төрлийн малынхаа үнэлгээг аль болох зах зээлийн ханшаар даатгуулж заншихыг анхаарах хэрэгтэй.
Одоо эргээд авах нөхөн төлбөрийг тооцъё. 2020 оны хагас жилийн мал тооллогоор Жаргалант сумын адуу 15% хорогдсон гэж үзвэл малчин Жамцын авах ёстой нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлъё.
Нөхөн төлбөр олгох хувь: 15% - 5% = 10%
Малчин Жамцын авах нөхөн төлбөр: 10% х 8 000 000 = 800 000₮
Харин 100%-аар үнэлэн даатгуулсан бол
Нөхөн төлбөр: 10% х 11 700 000 = 1 170 000₮
- ийг авна.Хэрвээ сумын хорогдол адуун сүргийн хувьд 5% гарвал малчин Жамц нөхөн төлбөр авахгүй болохыг анхаарна уу.