Цаг агаарын мэдээ      Шилэн данс      Ажлын цаг : Даваа - Баасан 8.30 - 17.30
Э-шуудан

info@mongolianre.com

Утас

(+976) 75770002

Бидний тухай

Үйл ажиллагааны чиглэл

Компанийн бүтэц, орон тоо ажлын байраар

Гүйцэтгэх захирал:

Холбогдох хууль, дүрэм болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдана:

  • Бодлого, хөтөлбөрийг боловсруулах, үйл ажиллагааг төлөвлөх,  удирдах, зохицуулах, хянах замаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажиллана.
  • Компанийн зорилт, стратеги, бодлого, хөтөлбөрийг тодорхойлох, ерөнхий удирдлага, чиглэлээр хангана.
  • Төсөв боловсруулах, батлуулах, удирдах, зардлыг хянах, хүний нөөцийн болон санхүүгийн нөөцийн үр ашигтай зарцуулалтыг хангана.
  • Үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянах, үнэлэх, зөвлөмж, тайланг судлах, гадна талд байгууллагаа төлөөлнө.

 

Андеррайтинг, бизнес хөгжлийн газар:

  1. Компанийн давхар даатгалын үйл ажиллагааг зохион байгуулж, хөдөө аж ахуйн болон бусад даатгалын бүтээгдэхүүний давхар даатгах эрсдэлийн судалгаа, андеррайтинг хийж, үнийн санал боловсруулах, бүртгэх;
  2. Давхар даатгалын гэрээ болон баталгааг даатгалын компаниудтай байгуулах,  даатгалын компаниуд, зуучлагч банкууд болон бусад оролцогч талуудтай хамтарч ажиллах;
  3. Олон улсын давхар даатгалын үйл ажиллагааг зохион байгуулж, олон улсын давхар даатгалын гэрээ болон баталгааг байгуулах, бүртгэх;
  4. Давхар даатгалын үйл ажиллагааны журам болон бусад холбогдох журмыг мөрдлөг болгон ажиллах;
  5. МИД болон давхар даатгалын бүтээгдэхүүний программ хангамжийг хөгжүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллах;
  6. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээ хийх;
  7. Олон улсын болон дотоодын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  8. Компанийн бизнесийн стратеги, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах
  9. Компанийн маркетингийг хөгжүүлэх;

 

Эрсдэлийн менежмент, хөрөнгийн удирдлагын газар:

  1. Компанийн сангийн хөрөнгийг /МИД-ын хамтын эрсдэлийн сангаас бусад/ холбогдох зохицуулалтын хүрээнд удирдан зохион байгуулах, бүрдүүлэх, төлөвлөх, нөөц сангуудын байршлын тайланг гаргах;
  2. Даатгалын үйл ажиллагаанд шаардагдах актуар тооцоолол хийх, актуар тайлан гаргах, судалгаа хийх;
  3. Олон нийтэд шинээр нэмж үнэт цаас гаргах замаар компанийг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг зохион байгуулах;
  4. Чанарын менежментийн тогтолцооны стандарт /ISO: 9001/-ыг нэвтрүүлэх;
  5. Компанийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, холбогдох судалгааг боловсруулан тайлагнах;
  6. Эдийн засаг, бизнесийн орчин болон хөрөнгө оруулалтын сувгийн судалгаа, санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх;
  7. Нөхөн төлбөрийн тооцооллыг үнэн зөв хийж, нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
  8. Компанийн дотоод үйл ажиллагаа, төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах;

 

Захиргаа, удирдлагын газар:

  1. Компанийн хүний нөөц, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
  2. Компанийн санхүүгийн үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг хангах;
  3. Компанийн худалдан авалтын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
  4. Компанийн цахим хуудас, цахим сурталчилгааг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
  5. Компанийн архив, бичиг хэргийн ажлыг хариуцан зохион байгуулах;
  6. Компанийн хууль эрх зүйн асуудлыг хариуцан зохион байгуулах;

Итгэл дүүрэн ирээдүй