Цаг агаарын мэдээ      Шилэн данс      Ажлын цаг : Даваа - Баасан 8.30 - 17.30
Э-шуудан

info@mongolianre.com

Утас

(+976) 75770002

Ил тод байдал

Үйл ажиллагааны талаар

Монгол улсын даатгалын салбарын өнөөгийн байдал

2025 онд санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй ердийн даатгалын 17, урт хугацааны даатгалын 2, давхар даатгалын 1, даатгалын зуучлагч 62, хохирол үнэлэгч 29 компани даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж байна.

 Даатгалын компаниудын хөрөнгийн дүн

Даатгалын компаниудын нийт хөрөнгийн дүнд салбарын оролцогчдын эзлэх хувийг (Хүснэгт.2) харууллаа. Урт хугацааны даатгал болон давхар даатгалын нийт хөрөнгөд эзлэх хувь буурсан бол ердийн даатгалын нийт хөрөнгөд эзлэх хэмжээ нэмэгдсэн байна.

Даатгалын хураамж

Тайлант хугацаанд даатгалын болон давхар даатгалын нийт хураамжийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.7 хувиар өсөж 595.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс ердийн даатгалын нийт хураамжийн орлого 575.7 тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын нийт хураамжийн орлого 8.8 тэрбум төгрөг, давхар даатгалын хураамжийн орлого 11.4 тэрбум төгрөгт тус тус хүрчээ.

Нийт даатгалын хураамжийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад ердийн даатгагчдын хувьд 15.5 хувиар, урт хугацааны даатгагчдын хувьд 96.9 хувиар, давхар даатгагчийн хувьд 48.3 хувиар тус тус өссөн байна.

Даатгалын нөхөн төлбөр

Нийт нөхөн төлбөрийн хэмжээ 2025 онд 197.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 11.9-хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нөхөн төлбөрийн өмнөх оны мөн үетэй харьцуулахад ердийн даатгагчдын хувьд 19.4 хувиар, урт хугацааны даатгагчдын хувьд 123.7.9 хувиар өсөж, давхар даатгагчийн хувьд 77.5 хувиар буурсан байна. Даатгалын компаниудын нөхөн төлбөрийн хэмжээг хүснэгт 4-т харуулав.